11/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дональд Трамп: Холбооны нөөцийн банк АЛДАА гаргаж байна

АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн найман сарын дээд хурдаар уналаа. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ гурван удаа өсгөснийг хурцаар дахин шүүмжилсэн байна.

Тэрбээр Жером Пауэллын баримталж буй бодлого нь хөрөнгийн захад сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаа аж. Учир нь Дональд Трамп хувьцааны ханшийн өсөх хөдөлгөөнийг өөрийнх нь эдийн засгийн бодлогын үр дүн гэж үздэг юм.

Харин зах зээлийн ихэнх шинжээчид хөрөнгийн зах зээлийн уналтыг АНУ, БНХАУ-ын худалдааны маргаантай холбон тайлбарлаж байна. Лхагва гарагийн арилжаагаар “S&P 500” индекс таван сар дараалан буурч, сүүлийн гурван сарын доод цэгт хүрчээ. Мөн “Nasdaq 100” индекс дөрвөн хувиар унасан нь сүүлийн нэг жилийн хамгийн сул үзүүлэлт болсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

“Би хувьдаа Холбооны Нөөцийн банк алдаа гаргаж байна гэж бодож байна. Хэт хатуу бодлого баримталж байна. Нэг талаас та бүхэн маш сайн хамгаалалт гэж хэлж болно. Энэ нь ч үнэхээр хамгаалах арга. Ашиг хийх боломжийг ч олгож байна. Гэсэн ч Холбооны Нөөцийн банк “галзуурчихсан” гэж бодож байна” гэж мэдэгдлээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.