2018.10.11 · niitlelch.mn (Archiv) · Архив

Орон сууц болон гэр хорооллын доторх автозамуудыг засварлаж байна

Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барих, шинэчлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар төв, 70/2-р байрны 0.454 км шинэ авто замын ажил үргэлжилж байна.

Одоогоор явган хүний замын ажил хийгдэж, үргэлжлүүлэн тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэх юм. Гүйцэтгэгч байгууллагаар “Өргөн говь” ХХК ажиллаж байна.

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн 1-р хэлтсээс 26-р байрны зүүн тал, Төмөр замын урд талбай, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй. Өнөөдрийн байдлаар асфальт бетон хучилтын ажил хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байна.

Гэр хорооллын доторх авто замын засвар, холбоос шинэ авто замын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 10 ба 22 дугаар хороодын дундуурх 1.07 км авто зам дагуу явган хүний замын ажил дуусаж, комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авсан. Зам барилгын ажлыг “Грейт Роуд” ХХК гүйцэтгэсэн байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.