11/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Энэ жил нэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авч байна

Аравдугаар сарын 9-ний байдлаар 42.8 мянган га-г ангилан хадаж, одоогоор 151.2 мянган га-гаас 213.8 мянган тонн үр тариа, 12.3 мянган га-гаас 156.9 мянган тонн төмс, 7.4 мянган га-гаас 84.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Энэ нь үр тарианы 44.3 хувь, төмсний 95 хувь, хүнсний ногооны 89 хувь, тэжээлийн 39 хувь, тосны ургамлын 21,5 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 58 хувьтай явагдаж байна.

Энэ жилийн тухайд га-гаас авах ургацын хэмжээ харьцангуй өссөн. Тодруулбал, өнгөрсөн онд нэг га-гаас 8,48 центр үр тариа хураан авч байсан бол 2018 онд дунджаар нэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авч байна.

Орхон аймаг хамгийн их буюу нэг га-гаас 23,8 центр үр тариа хураан авч байгаа бол үүний дараа Баян-Өлгий 18,6, Говь-Алтай 16,7, Төв аймаг 16,6, Хөвсгөл аймаг 16,2 центр үр тариаг нэг га талбайгаас хураан авч байгаа тухай мэдээ ирүүлсэн юм.

Төмс, хүнсний ногооны тухайд ч ургац арвин байна. 2017 онд нэг га талбайгаас 94 центр төмс хураан авч байсан бол энэ жил 126 центр болтлоо өсчээ. Нэг га-гаас 107,5 центр хүнсний ногоо өнгөрсөн жил хурааж байсан бол өнөө жил дунджаар 114,2 центрийг хураан авч байна.

Аравдугаар сарын 10-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байна гэж мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.