15/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Иргэдэд зориулж зуслангийн амуудад ЗУРАГТ САМБАР байрлууллаа

Нийслэлийн Газрын албанаас санаачлан Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа.

Мэдээллийн самбарт газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй нэгж талбар, авто зам, зуслангийн хил, ой, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, гол, булаг, усан сан бүхий газрын эрүүл ахуйн бүс , намаг, үерийн далан,

цахилгааны шугам, дэд өртөө зэрэг хориглолт хамгаалалтын бүсүүд болон зуслангийн амнуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэргийг тусгасан.

Ингэснээр иргэд зураг мэдээллийн самбараас өөрт хэрэгтэй бүх төрлийн мэдээллийг авах бүрэн боломжтой юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.