15/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Балбын Гуржа ууланд есөн уулчин амь үрэгдлээ!

Балбын Гуржа ууланд авирч байсан есөн уулчин амиа алдсаны дунд Өмнөд Солонгос улсын уулчид байсныг Гадаад хэргийн яамнаас нь мэдэгдлээ.

Орон нутгийн иргэд болон цагдаа нар хүчтэй цасан шуурганы үеэр амиа алдсан иргэдийн цогцосыг уулнаас буулгаж Балбын нийслэл Катманду хотод авчрахаар ажиллаж байна.

Хималайн нурууны ноён оргилд авирахаар замдаа гарсан есөн уулчин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хүчтэй цасан шуурганы дараа ор сураггүй болоод байжээ.

Бямба гарагт зарим цогцосны байршлыг тогтоож, ням гаригийн өглөө 7:15 минутанд нисдэг тэргүүдийг эрэлд явуулж, хоёр цагийн дараа есүүлэнг нь амиа алдсан байдалтай олжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.