16/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Г.Анхмаагийн авьяас дундрахгүй…

Урлаг хэмээх их айлд хүүхэд наснаасаа эхлэн хүчин зүтгэж, уран бүтээлээрээ олон танигдсан бүсгүй бол “Гурван охин” хамтлагийн дуучин, СТА Г.Анхмаа.

Дуучин хэмээх тодотголын хажуугаар тэрээр сүүлийн үед кино продюсероор ажиллаж, шинэ салбарт өөрийн авьяасыг нээсэн.

Олны танил бүсгүйчүүдээс нууцлаг байдал, даруу зангаараа ялгарах нэгэн бүсгүй.

Продюсер хэмээн онцолсны учир нь түүний кино урлагт өөрийнхөө хүчтэй орон зайг үүсгэх, үндэс мөчрийг нахиалуулсан “Үүр цайгаасай” УСК.

“Үүр цайгаасай” УСК

Дуучин бүсгүй маань нэгэн ярилцлагын үеэр “Алга ташилт миний хамгийн том баяр баясгалан. Тайз бол шударга бодит үнэлгээг өгдөг цорын ганц газар. Тиймээс алга ташилтаар дүүрэн байхын төлөө хөдөлмөрлөдөг” хэмээжээ.

Дашрамд тэрээр “Sisley” брэндийн хувцсыг амилуулж, моделийн чиглэлд чамгүй авьяастай гэдгээ ч харуулаад амжлаа. Дуусдаггүй, дундардаггүй авьяастай уран бүтээлч маань дараагийн удаад ямар дүрээр эргэх бол…

Sisley_brand

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.