16/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Азербайжантай алтны салбарт хамтрах санамж бичиг байгуулна

Linked automatically by name · ⚑ Report an error

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн дэд сайд Ниязи Сафаров тэргүүтэй төлөөлөгчдийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд газрын тос, хий, геологи, хайгуул, баялагийн сан, зэрэг салбарт туршлага судлах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Мөн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилтын хүрээнд “Алтны салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулахаар болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сард Бүгд Найрамдах Азербайжан Улсад хийсэн ажлын айлчлал хийсэн билээ.

Энэхүү айлчлалын хүрээнд Эдийн засгийн дэд сайд Ниязи Сафаров тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.