16/10/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Хуулийн зөвлөгөө, мэдээллийг УТСААР өгч эхэллээ
Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлын нэг нь иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгөх юм.
Иргэдэд нэн шаардлагатай хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг шуурхай өгөх, энэ хирээр иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зохих хувь нэмэр болох үүднээс хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг утсаар шуурхай өгөх ажлыг 2018 оны есдүгээр сараас эхлүүлээд байна.
Өөрөөр хэлбэл иргэд өөрт тулгарсан тодорхой асуудлаар хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг ажлын өдрүүдэд, ажлын цагаар, энгийн утасны тарифаар 1800-1202 дугаарын утсаар авах боломжтой боллоо.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.