2018.10.18 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Их мастер А.Энхтуул дэлхийн шилдгүүдтэй хүч үзнэ
Англи Улсад шатрын супер их мастерууд өрсөлддөг “Isle of Man” тэмцээн энэ сарын 20-нд эхлэх бөгөөд манайхаас их мастер А.Энхтуул оролцохоор болжээ.
Дэлхийн хамгийн шилдэгт ордог энэхүү тэмцээнд манай их мастер гурав дахь удаагаа урилгаар өрсөлдөх гэж байгаа нь энэ юм.
А.Энхтуул сүүлийн хоёр жил дараалан энэ тэмцээнд эрчүүдтэй өрсөлдөхдөө хамгийн сайн тоглосон эмэгтэй шатарчдаас шалгарч, эхний зургаад багтаж байв.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.