18/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“ЗАЛУУЧУУД СУДЛАЛ 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно

Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуультай хамтран “Залуучууд судлал 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр үе шаттай зохион байгуулж байна.

Тус эрдэм шинжилгээний бага хурал нь залуучуудын хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд оролцох бүтээлүүдийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын 204 тоотод хүлээн авна.

Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлох, оюутан, залуучуудын онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, үр дүнг нь олон нийтэд таниулах,

нийгэмд залуучуудын оролцоог хангах, залуучууд судлалыг хөгжүүлэх зорилготой тус эрдэм шинжилгээний бага хурал нь их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд нээлттэй болох юм гэж

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.