23/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ажлын хэсэг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллалаа

УИХ-ын Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд, ХХААХҮЯ болон ОБЕГ-ын удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг дээрх аймгуудын удирдлагууд болон тариаланчидтай уулзалт зохион байгуулж, намрын ургац хураалтын явц болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл сонссон юм.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцөд Дархан-Уул аймгийн УНТЭШХ-ээс болон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Гацуурт” ХХК болон “Товхон хан” ХХК-аас үрийн буудай, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Газар Агро” ХХК-иас 600 кг хүртэл малын ногоон тэжээл, 35-40 кг хүртэл шуудайлж бэлтгэсэн тэжээлийн овъёос зэргийг нийлүүлэх саналыг гаргасан юм.

Дээрх саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэхээр болсон байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.