23/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Бургастай боомтын хүнсний аюулгүй байдалд шалгалт хийв

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” аяны хүрээнд

Бургастай боомтод үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжийн агуулахад хадгалагдаж байгаа түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийжээ.

Түүнчлэн хоол үйлдвэрлэлийн газруудад ажиллаж байгаа тогооч, бэлтгэгч, үйлчлэгч,хоол үйлдвэрлэлийн газраар үйлчлүүлж байгаа боомтын албан хаагчид, тээврийн жолооч нарт “Эрүүл хүнсийг зөв зохистой хэрэглэх нь”,

“Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдвээр сургалтыг зохион байгуулж зурагт хуудас, зөвлөмж тараав.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.