“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаагаар 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй малчид, хөдөө аж ахуйн хоршоо, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид болон иргэдтэй өчигдөр уулзлаа. Худалдаанд оролцогч 20 аймгийн 70 гаруй малчин, хөдөө аж ахуйн хоршоо, аж ахуйн нэгж, иргэд лабораторийн шинжилгээгээр хянагдсан, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн борлуулж буйгаа танилцуулав. Өнөөгийн байдлаар 169 тонн мах, махан бүтээгдэхүүн, 14 тонн сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ буюу нийт 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.