24/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өнөөдөр казиногийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана

Linked automatically by name · ⚑ Report an error

Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий УИХ-ын дөрвөн ажлын хэсэг өнөөдөр хуралдана.

Тухайлбал, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн ажлын хэсэг 10.00 цагт хуралдахаар товлосон байна.

Мөн цагт Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг хуралдана.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана.

Түүнчлэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдахаар товложээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.