24/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сүхбаатар дүүрэгт шинээр ДУГУЙН ЗАМ тавигдаж байна

Нийслэлийн Газрын албанаас Сүхбаатар дүүрэгт нийт 4 авто зам, 1 дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ.

Эдгээр 5 замын нөлөөлөлд нийт 157 нэгж талбарын 51956 м2 газар өртсөн бөгөөд 5.1 км авто замыг шинээр тавихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.

Шинээр авто зам тавих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 157 иргэндээ нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

-Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхийн замын төгсгөлөөс Сэлбэ зуслангийн зүүн талаар үргэлжлэх авто зам,

-Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хороо, Бэлхийн шинэ эцсээс Тоосгоны үйлдвэр хүртэлх авто зам,

-Сүхбаатар 1 дүгээр хороо, БЗД-ийн 25, 26 дугаар хороо, ХУД-ийн 15 дугаар хороо, Замын цагдаагийн уулзвар орчмын олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажил,

-Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 хороо, Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх авто зам, гүүрийн хамт,

-Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу хотын төв хэсэгт дугуйн зам,

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.