2018.10.24 · niitlelch.mn (Archiv) · Архив

Хоёрдугаар ээлжийн цэргүүд халагдлаа

Өнгөрсөн оны хоёрдугаар улирлын цэрэг татлагаар цэргийн албанд мордсон залуус хугацаат албаа үлгэр жишээ хааж энэ сарын 15-ны өдөр цэргийн үүрэгтэний үнэмлэхээ гардан авлаа.

Дундговь аймгаас Улаанбаатар цэргийн хүрээ болон Өмнөговь аймгийн 167 дугаар анги, Хилийн цэргийн 0109 дүгээр анги салбаруудад хуваарилагдан цэргийн алба хаажээ.

Цэргийн штабын дарга, Дэд хурандаа Ш.Гансүх цэргүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд цэргийн албанд мордсон дайчин эрсийг гэр бүл, найз нөхөд нь угтаж авсан юм.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.