24/10/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
SMARTCAR.MN: Төлбөртэй зогсоолын мэдээлэл нээлттэй боллоо
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Smartcar.mn” системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг шат дараатайгаар шинээр хэрэглээнд нэвтрүүлж байна.
Тухайлбал, төлбөртэй зогсоолын талаарх мэдээллийг цахимаар болон аппликэйшнаар харуулах боломжтой үйлчилгээг шинээр оруулжээ.
Иргэн та гар утсаа ашиглан хотын төлбөртэй зогсоол, үнэ тариф болон үйлчилгээ үзүүлэгч иргэн аж ахуйн нэгжийн мэдээллийг газрын зураг болон жагсаалт хэлбэрээр системээс харах боломжтой аж.
Төлбөртэй зогсоолын үйлчилгээ албан ёсоор үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн баяжилтыг нийслэлийн Автозамын хөгжлийн газар хариуцан ажиллаж байгаа аж.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.