24/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Истанбул дахь Саудын Арабын консулын газарт СЭТГҮҮЛЧ амь үрэгджээ

Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт аравдугаар сарын 2-нд очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггигийн цогцсыг Саудын Арабын консулын гэрийн цэцэрлэгийн хашаан дахь худгаас олсон тухай Английн “Sky news” телевиз мэдээлжээ. Цогцсыг мөчлөн хувааж, нүүрийг нь сийчсэн байсан гэв.

Туркийн ерөнхийлөгч Эрдоган тус хэрэг зохион байгуулалттай аллага гэж үзэж байгаагаа дахин онцлоод хэрэгт сэжиглэгдэж буй 18 хүнийг Туркийн талд шилжүүлэхийг хүсжээ.

Саудын Арабын хаан Салман, ханхүү Мохаммед Бин Салман нар амиа алдсан сэтгүүлчийн гэр бүлтэй нийслэл Рияд хотноо уулзаж хэргийн талаар дүгнэлтийг танилцуулж, эмгэнэл илэрхийлжээ.

Уулзалтад Жамал Хашоггигийн хүү Салах, ах Сахел нар ирсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.