22.11.2016 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Facebook Их Британийн салбарын ажилчдынхаа тоог 50 хувиар нэмэгдүүлэхээр болжээ

Facebook Inc. компанийн технологийн чухал төв болох Их Британийн салбар 1000 ажилтантай байсан бол ажилчдын тоог 50 хувиар нэмэгдүүлж 1500 болгохоор болсон байна.

Энэ нь компанийн төвийг 2017 онд Лондон хотруу шилжүүлэх болсонтой холбоотой хэмээн албан ёсны эх сурвалжаас мэдээллэсэн байна. Тэдгээр ажилчдын ихэнх хувь нь өндөр мэргэжлийн инженерүүд байх талаар Европ, Ойрхи дорнод, Африкийг бүсийг хариуцсан дэд захирал Никола Менделсон сэтгүүлчдэд ярьжээ.

Лондон руу төвөө шилжүүлэх болсонтой холбогдуулан тэрээр “Их Британи бол технологийн компанийн хувьд байж болох хамгийн сайн байршил. Тийшээ нүүж байгаа үйл явдал Facebook-ийн маш чухал хэсэг байх болно” гэжээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.