25/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

САЙН МЭДЭЭ: Сонгинохайрхан дүүрэгт шинээр 11 цэцэрлэг барина

Нийслэлийн Газрын албанаас Сонгинохайрхан дүүрэгт 11 цэцэрлэг, 5 сургууль, 2 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлж байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 222 нэгж талбарын 2117048 м2 буюу 21 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 90 хувьтай байна.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 222 иргэн байгаа ажээ.

Тухайлбал,

СХД-ийн 1 дүгээр хороо, Толгойтын 113, 114 дүгээр гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар

СХД-ийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 32 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар

СХД-ийн 11 дүгээр хороо, Хонхорын 2 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар

СХД-ийн 13 дугаар хороо, 99 дүгээр цэцэрлэгийн урд 640 хүүхдийн сургууль барих газар

СХД-ийн 2 дугаар хороо, Орбитын 76 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар

СХД-ийн 23 дугаар хороо, Хангайн 35 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар

СХД-ийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 2 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар

СХД-ийн 27 дугаар хороо, Агаарын 2, 3 дугаар гудамжинд сургууль барих газар

СХД-ийн 27 дугаар хороо, 156 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих газар

СХД-ийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжинд 640 хүүхдийн сургуулийн газар

СХД-ийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 8 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар

СХД-ийн 30 дугаар хороо, 125 дугаар цэцэрлэгийн хажууд 240 ортой цэцэрлэгийн өргөтгөл барих газар

СХД-ийн 4 дүгээр хороо, Их нарангийн 18,19 дүгээр гудамжинд сургууль барих газар

СХД-ийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн ажилчдын байрны газрыг чөлөөлж цэцэрлэг барих газар

СХД-ийн 5 дугаар хороо, Баянголын 33, 34, дүгээр гудамжинд сургууль, цэцэрлэг барих газар

СХД-ийн 31 дүгээр хороо, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрыг тус тус чөлөөллөө.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.