13/02/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг III улирлаас бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэнэ

Linked automatically by name · ⚑ Report an error

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, дэд сайд Б.Энхбаяр болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахын сацуу тус эмнэлгийн наймдугаар давхарт болсон Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс амбулаторын үйл ажиллагаагаа эхлэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулаторт үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн 21, оношилгооны 13 кабинетыг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулж, эмнэлгийн үйл ажиллагааг стандарын дагуу явуулж буйгаа танилцууллаа.

Үйл ажиллагаагаа эхлүүлсэн нэг сарын хугацаанд 11 мянга гаруй хүнд амбулаторын болон урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Энэ оны гуравдугаар улирлаас эмнэлгийн Б блок буюу хэвтүүлэн эмчлэх стационарыг ашиглалтад оруулснаар дотор, мэдрэл, хүүхэд, сэргээн засах-уламжлалт, ерөнхий болон гэмтлийн мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үзүүлж, эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллах юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.