29/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

379 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд залуу арслан Э.Баасанжав түрүүллээ

Нийслэлийн 379 жилийн ойн аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан боллоо.

Хүчит бөхийн барилдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар оролцлоо.

Хүчит бөхийн барилдааныг нээж Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ,

Хүчит бөхийн барилдааныг нээж Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ

“нийслэл хотын ойн босгон дээр Монголын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж байгаадаа баяртай байна.

Монгол эрс бага балчраасаа хүч бяраа сорин барилдаж, эрхий мэргэнээ үзэж, хурдан морьдоо уралдуулж ирсэн соёлын өв уламжлалтай ард түмэн билээ. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд хүргэе” гэлээ.

Аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн шинэ залуу арслан Э.Баасанжав найм даван түрүүлж, Төв аймгийн харьяат аймгийн хурц арслан н.Сүхбат үзүүрлэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.