29/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

16 настнуудын “Андгай өргөх ёслол” болж иргэний үнэмлэхээ гардлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газраас уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Нийслэлийн 379 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Соёлын ордонд боллоо.

Хан-Уул дүүргийн 16 хорооны 16 насанд хүрч буй 120 залуучууд иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгайгаа өргөлөө.

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино.

Ёслолын ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд хэлэхдээ,

“Монгол Улсын иргэн болж үнэмлэхээ албан ёсоор гардан авна гэдэг бол нэр төрийн хэрэг. Мөн хуульд заасан тодорхой эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээх юм. Тийм учраас өнөөдөр үнэмлэхээ хүлээн авч Монгол Улсын иргэн болж байгаа нийт залуучууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсээд улс эх орондоо хэрэгтэй, ихийг хийж бүтээсэн Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн хариуцлагатай иргэн болохыг хүсэн ерөөе” хэмээж Засаг даргаас дурсгасан ном болон дурсамж, иргэний үнэмлэхийг гардуулан өглөө.

Андгай өргөж буй залуучуудад Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Оюуны төвийн захирал, лектор Г.Мөнгөн нар илтгэл тавьж залуучуудыг нийгэмдээ манлайлагч байхыг уриаллаа.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.