29/10/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
ФОТО: Одод цугласан үдэш “Миний дуунууд 2018”
“Миний дуунууд хэчнээн цаг хугацаа орон зайг туулан, танд баясал гуниг ухаарлын алийг авчрахыг би таашгүй” хэмээх үг та бидний сэтгэл зүрхэнд хоногшжээ.
Монголын рок, поп урлагт өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрийг оруулсан МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд 2018“ тоглолт /2018-10-26,27/-ний өдрүүдэд Улаанбаатар паласт зохион байгуулагдлаа.
Хорь дахь жилдээ тасралтгүй болж буй тоглолтыг сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар хөтөлдөг уламжлалтай. Түүнтэй хамт жүжигчин Т.Бархүү, хөтлөгч П.Одгэрэл нар мөн хөтөлсөн юм. Ингээд тоглолтын ФОТО сурвалжлагаас хүргэж байна.
Бэлтгэсэн сэтгүүлч: Б.Хонгорсайхан
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.