14/02/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Сурагчид сансар огторгуйгаар аялав
Хүүхдийн номын өргөөнийхөн ээлжит Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цагаа сурагчдын дунд зохион явууллаа. Кино цагт 23 дугаар сургуулийн н.Цэцэгтуяа багштай 5Б ангийн 49 сурагч тус номын өргөөний номын санч Л.Эрдэнэбатын хамт сансар огторгуйн уудмаар аялцгаасан юм. Сансар огторгуйн уудам хэзээнээсээ хүн төрөлхтний анхаарал, сонирхлыг татсаар ирсэн. Тавдугаар ангийн дүү нар маань ч хөтлөн явуулж байгаа номын санчаас асууж байгаа асуулт, харилцан ярилцаж байгаагаас энэ бүхэн анзаарагдаж байлаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.