30/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

АНХААР: Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ!

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутагт 6 настай эрэгтэй Б.Амгаланбаяр 10 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагийн орчимд тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон тухай мэдээлэл 10 дугаар сарын 28-ны өдрийн 05:58 цагт тус аймгийн

Онцгой байдлын газарт ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хүүг эрэн хайх ажиллагааг тус аймгийн төрийн албан хаагчид болон сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулсан байна.

Гэвч харамсалтай нь өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний 16:00 цагийн орчимд хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоох таггүй тараншейны нүхнээс олжээ.

Урьдчилсан байдлаар хүүг таггүй траншейны нүхэнд унаж, амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

Энэ хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.