30/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монгол-Куба археологийн салбарт хамтарна

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун Гаванагийн их сургуулийн салбар “Сан Херонимо” сургуулийн урилгаар тус улсад зочилж, “Монголын археологи: одоо ба ирээдүй” сэдэвт монголын археологийн салбарын ололт амжилтуудын талаарх лекц уншив.

Мөн Кубын Антропологийн хүрээлэнгийн удирдлага болон тэргүүлэх эрдэмтэдтэй уулзаж, Монгол-Кубын хооронд түүх-археологи, нийгмийн ухааны бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Монгол Улсын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Куба Улсын Байгаль орчны яамны дэргэдэх Нийгмийн шинжлэх ухааны зөвлөлийн харьяа Антропологийн хүрээлэн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар тохиролцож, баримт бичгийн төслийг солилцов.

Кубын археологчид Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунд Гавана хотын XVII-XVIII зууны барилга байгууламжийг багтаасан Гавана хотын хуучин хэсгийг ЮНЕСКО-гийн соёлын өвөөр хэрхэн бүртгүүлсэн, хотын хуучин хэсгийг сэргээн засварлаж буй талаар дэлгэрэнгүй танилцуулав.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.