30/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Иргэдийг урьдчилсан сэргийлэх үзлэгт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамруулж байна

БЗД-ийн Эрүүл мэндийн төвөөс иргэдийн эрүүл мэндийг дэмжих, ханиад томууны улирал ирж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн даатгалтай иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж эхэллээ.

Тус үзлэг энэ оны 10 дугаар сарын 22-оос эхэлсэн бөгөөд иргэд, албан байгууллагуудын хүсэлтээр хийгдэх боломжтой юм.

Тухайлбал, албан байгууллагууд хүсэлт тавьсн

аар амралтын өдрүүдэд эсвэл ажлын өдрүүдэд 17:00-20:00 цагийн хооронд үзлэгт хамрагдах боломжтой.

Тус үзлэгээр Рентген зураг, Хэвлийн эхо, Зүрхний цахилгаан бичлэг, Өөх тосны солилцоо, Цусан дахь сахарын хэмжээ, Түрүү булчирхайн үзлэг, Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг зэрэг 20 гаруй нарийн мэргэшлийн шинжилгээг хийнэ. Иймд иргэдийг идэвхтэй оролцоно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 89732427 дугаараас лавлах боломжтой юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.