31/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

ОБЕГ-аас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал”-д оролцож байна

Японы Засгийн газар, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвтэй хамтран тус улсын Хёго мужийн Аважи аралд зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал”-д ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож байна.

Тус хурал нь Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Хурлаар Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн 31 гишүүн орон, 5 зөвлөх орны зочид, төлөөлөгчид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ирэх 20 жилд хийж хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг хэлэлцэнэ.

Гамшгийн эрсдэлийг Азийн бага хурал маргааш буюу 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.