31/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дархлаажуулалтын цахим бүртгэлийг нэвтрүүлнэ

“Дархлаажуулалтын цахим бүртгэл”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд ЭМЯ, ХӨСҮТ-өөс хамтран сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад НЭМГ болон нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, Амаржих газрын вакцинатор, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, вакцинатор нарыг хамруулж байгаа юм.

Улсын хэмжээнд хувь хүнд суурилсан дархлаажуулалтын цахим бүртгэлийг нэвтрүүлснээр хөдөлгөөнт хүн ам, вакцинаас хоцорч байгаа хүүхдийг эрт илрүүлэх, нотолгоонд суурилсан хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг олон талын үр дүнд хүрэх юм.

Сургалтын хүрээнд ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Өргөө амаржих газарт суурин компьютерийг хүлээлгэн өглөө.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.