31/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

УУХҮЯ: Австрали улсын Эрдэс баялаг, Хойд Бүс Нутаг хариуцсан сайдтай уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид Австрали Улсын Мельбурн хотноо энэ сарын 29-нөөс 11 дүгээр сарын нэгний өдрүүдэд тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай,

эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д оролцож байна. Сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.10.31/ тус улсын Эрдэс баялаг, Хойд Бүс Нутаг хариуцсан сайд, Сенатын гишүүн Матт Канавантай уулзлаа.

Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Монгол Улс, Австрали Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өдгөө улс төр, боловсрол, уул уурхай, эдийн засаг, хөдөө аж ахуй, батлан хамгаалах зэрэг олон салбарт өргөжин өргөн хүрээтэй түншлэлийн түвшинд хүрсэнд сэтгэл өндөр байдгаа хэллээ.

Мөн тэрбээр одоогийн байдлаар Австралийн хөрөнгө оруулалттай 50 гаруй аж ахуйн нэгж Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг хэлсэн юм.

Ноён Матт Канаван сайд Д.Сумъяабазарыг цаг гарган уулзсанд талархал илэрхийлж, Монгол, Австрали улсын хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин тэлэх болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Сайд Д.Сумъяабазар хоёр улсын хоорондын уул уурхайн салбарын харилцааг бэхжүүлэхийн тулд австралийн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээллээр хангаж ажиллах нь чухал болохыг онцлов.

Иймд энэ жил Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалтын үеэр “Mongolia@IMARC 2018” арга хэмжээг 11 дүгээр сарын нэгний өдөр зохион байгуулахаа дуулгав.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.