31/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Налайх дүүргийн дулааны станц “ТҮҮХЭЭ БИЧЬЕ” аянд тэргүүллээ

Налайх дүүргийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит, төсөвт байгууллагуудын үүсэл, хөгжлийн түүхийг бичүүлэх, бичмэл түүхийг арвижуулах, хойч үедээ хадгалан үлдээх зорилгоор ЗДТГ-аас байгууллагуудын дунд “Түүхээ бичье” сэдэвт түүхчилсэн лавлах бичих уралдааныг зарласан.

Тус уралдаант аянд 45 байгууллага түүхээ бичиж ирүүлсэн байна. Шагналт байр эзэлсэн байгууллагуудыг дүүргийн Засаг даргын өргөмжлөлөөр шалгаж урамшууллаа.

Тэргүүн байрт Налайхын Дулааны станц ТӨХК, дэд байрт Эрүүл мэндийн төв, 3 дугаар байрт МСҮТ шалгарсан бол тусгай байрт Соёлын ордон, Татварын хэлтсийн хамт олон тус тус шалгарсан байна.

Шагналыг дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд гардуулсан юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.