2018.10.31 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Дахин төлөвлөлтийн ажлын явц иргэдээс хамааралтайгаар удааширч байна гэв
“Дэд бүтцийн төв”-ийн төслийн ажлын хүрээнд иргэний үүргээ биелүүлэхгүй хашаандаа шугам сүлжээний худаг ухуулахгүй гэсэн зарим нэг иргэдээс шалтгаалж дахин төлөвлөлтийн ажлын явц удааширч байгаа аж.
Тиймээс Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг оршин суугчидтай уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Нэг иргэн үүргээ биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж байгаагаас хугацаа алдаж иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэдгээ хэллээ.
“Дэд бүтцийн төв”-ийн төсөл нь иргэдийн оролцоон дээр тулгуурлан хийгдэж байгаа ажил учир иргэн бүр үүргээ ухамсарлан бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй гэдгээ албаныхан хэлж байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.