31.10.2018 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлөв
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалын хариуцлага алдсан буюу өөрийн яамны хариуцдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг алдагдуулсан үндэслэлээр сайдын тушаалаас огцруулах улстөрийн шийдвэрийг дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргажээ.
~ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлөв~
Энэхүү саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралд оруулж цаашид ЖДҮХС-г ил тод нээлттэй, шилэн болгох, энэ сангаас зээл авсан улстөрийн албан тушаалтнуудыг бүгдийг нь зарлах улмаар хуулийн хариуцлага хүлээлгэх чиглэл өгчээ.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцох эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.