15/02/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Хамтдаа хөгжье-2” төсөлт ажилд цэцэрлэгүүд идэвхтэй оролцож байна

2017 онд Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд дүүргийн цэцэрлэгүүд олон бүтээлч ажил өрнүүлж байгаагийн нэг нь Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэй “Хамтдаа хөгжье-2” төсөлт ажил юм. Энэхүү төсөлт ажлын зорилго нь төрөл бүрийн материал ашиглан сэдэвт тоглоом боловсруулж, олон хувилбартай, шинэлэг шийдэлтэй арга зүйг нэвтрүүлэх, байгууллага, багш нарын сайн туршлага, шилдэг технологийг түгээхэд оршиж байна. Төсөлт ажлын нэгдүгээр шатны шалгаруулалт үргэлжилж байна. Цэцэрлэг бүр сонгосон сэдвийн хүрээнд төсөлт ажилд идэвхтэй оролцож байгаа юм гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.