01/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хөвсгөлчүүд гурилынхаа хэрэгцээг бүрэн хангах УРГАЦ хураав

Хөвсгөл аймагт ургац хураалт бүрэн дууслаа. Аймгийн тариаланчид нийт 15828 га талбайгаас 25075 тн үр тариа хураан авчээ. Үүнээс улаанбуудай 15600 га-аас 24777 тн ургац буюу нэг га-аас 15.8 центнер ургац авч орон нутгийн гурилын хэрэглээг бүрэн хангах боломжтой болжээ.

Төмс 279 га-аас 2548 тн, хүнсний ногоо 200 га-аас 1740 тн хураан авчээ. Газар тариалангийн үйлдвэрлэлийг Рашаант, Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган гэсэн дөрвөн суманд 60 гаруй аж ахуйн нэгж эрхэлдэг байна.

“Энэ жилийн хувьд хур бороо элбэг дэлгэр сайхан зун болсон учраас тариаланчид өмнөх жилээс харьцангуй их ургац хураан авлаа” гэж Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Батбаяр мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.