01/11/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
ХӨСҮТ: Томуугийн вакцин 15.000 төгрөгөөр хийж байна
Энэ жил улсын хэмжээнд ДЭМБ-ын гэрчилгээтэй БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 125 мянган хүн тун томуугийн вакциныг хүлээн авч, сайн дурын дархлаажуулалт эхэллээ.
Уг вакцинаар эмч, эмнэлгийн ажилчид, нийслэл хотын 160 гаруй цэцэрлэгийн хүүхэд, замын цагдаа, онцгой байдлын албан хаагчид зэрэг зорилтот бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулна.
Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ дархлаажуулалтын кабинетад ажлын өдүүдэд 09:00-15:00 цагийн хооронд 15,000 төгрөгний төлбөртэйгээр дархлаажуулж байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.