02/11/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
АНУ-д төвтэй COINBASE 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт цуглуулав
АНУ-д төвтэй “Coinbase” криптовалют арилжааны газар нь шинээр 300 сая ам.долларын санхүүжилтийг цуглуулсан тухайгаа мэдэгдлээ.
Хөрөнгө оруулагчдаас санхүүжилт цуглуулах энэ удаагийн санаачилга нь ихээхэн амжилттай болж, Tiger Global Management, Wellington Management, Polychain, Андрийсен Хоровиц зэрэг нэр хүндтэй хөрөнгө оруулагчид оролцжээ.
Дээрх санхүүжилтийг олон улсын өргөжилт тэлэлт, арилжааны газруудынхаа үйлчилгээг дэмжих дэд бүтцийг бий болгоход зориулна хэмээн Coinbase-ээс тайлбарлалаа.
Дашрамд хэлэхэд Coinbase 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт авснаар тус компанийн нийт зах зээлийн үнэлгээ нь 8 тэрбум ам.долларт хүрчээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.