02/11/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Архангайчууд зудын аюулаас сэргийлэх төлөвлөгөөг боловсрууллаа
Архангай аймгийн Онцгой байдлын газраас “Мерси кор Монгол” олон улсын байгууллагын сургагч багш нартай хамтран “Зудын эрсдэлийг бууруулах, зудын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” сургалтыг Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт суманд зохион байгууллаа.
Сургалтаар сум, орон нутгийн онцлогт тохируулан зудын аюулаас хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг шинэчлэн боловсруулаад байна.
Энэхүү сургалт нь Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь”төслийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
Архангай аймгийн Онцгой байдлын газар
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.