2017.02.15 · niitlelch.mn (Archiv)
· Архив
5 хувьцаат компанийн хувьцаа өсч, 15 хувцаат компанийн хувьцаа буурлаа
2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 102,753 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцаа өсч, 15 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хөвсгөл алтан дуулга” компани хамгийн өндөр буюу 14.93-иар өссөн бол “Гермес центр” 3.32%, “Сүү” 1.16%-иар тус тус өслөө. Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 66,202 ширхэг, 104 долоо хоногийн хугацаатай, 18.00%-ийн хүүтэй 40,172 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 10,140,360,432.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “MSE ALL” индекс 827.06 нэгж болж 0.43%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,423,078,930,047.00 төгрөг боллоо.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.