05/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Төрийн албаны тухай хуулийн онцлог зохицуулалт”-ын сургалт боллоо

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Удирдлагын академийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Алтанзулыг урьж, нийт албан хаагчдадаа “Төрийн албаны тухай хуулийн (шинэчилсэн найруулга) онцлог зохицуулалт”-ын талаар сургалтыг зохион байгуулав.

Энэхүү сургалтын зорилго нь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн Төрийн албаны шинэчилсэн найруулгын талаарх хуулийг судлан, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага,

төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, хууль зөрчсөн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгосон зэрэг нэмэлт талаар тодорхой тайлбарлаж, ойлголтыг өглөө.

Сургалтад байгууллагын нийт 45 албан хаагч оролцлоо.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.