05.11.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Топ Пүүжээ амаржиж, ОДОН-той ээж боллоо

Ямагт гоо сайхан байхыг өөрийн биеэр үлгэрлэн, сайхан эмэгтэйн шинж төрхийг өөртөө цогцлоосон бүсгүй бол Топ Модель Д.Пүрэвсүрэн. Хувийн амьдрал нь олонд ил байж, сайн муу нэр зүүсэн тэрээр энэ сарын 3-нд “Интермед” эмнэлэгт амаржиж охинтой болжээ.

Тэрээр интаграм хуудаснаа шинэ хүнээ өлгийдөн авсан тухайгаа ийн нийтэллээ

Тэрбээр жирэмсэн байх хугацаандаа йогоор хичээллэн, бие давхар ээжүүдэд төрөн төртлөө багшилж, хэрхэн эрүүл бөгөөд илүүдэл жингүй төрж болохыг өөрийн биеэр үлгэрлэсэн. Түүний хувьд дөрөв дэхь хүүхдээ тээж байгаа талаараа өнгөрсөн наймдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Дахин завгүй ээжийн аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүлэхээр болоод буй Д.Пүрэвсүрэн түүний гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.