05/11/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Боксын спортын ОУХМ З.Энхзориг зуурдаар таалал төгслөө
Боксын спортын ОУХМ З.Энхзориг зуурдаар таалал төгсжээ. Гэмтэл бол тамирчин хүний амжилтын дайсан.
Хөлс хүчээрээ олсон медалиа тэр өнгийг нь голж байгаагүй шигээ өөрийг нь тосч авсан энэ хорвоог гэрэл гэгээтэйгээр хардаг, оногдсон бүхнээ чамлалгүй хүндэлдэг, амьдралд хайртай залуу байлаа.
Монголын боксчдын томоохон төлөөллүүд, дасгалжуулагчид түүнийг төрөлхийн авьяастай тамирчин хэмээн тодорхойлдог байв.
Олон медаль цуглуулж амжаагүй ч олны хайр талархлыг хүртэж од нь гийж эхэлсэн залуу боксчноо алдсанд Монголын боксын спортынхонд эмгэнэл илэрхийлье.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.