06.11.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

ФОТО: Сиэтл хотын “БОХЬ ХАНА”

Сиэтл хотыг зорьсон аялагч жуулчдын очих дуртай газруудын нэг бол “бохин хана” юм. Тэгвэл энэ газрыг цэвэрлэж, 20 жил наасан бохиноос нь салгахаар болжээ.

Вашингтон мужийн Сиэтл хотын “БОХЬ ХАНА” 01

Сиэтлийн Пост Эллигийн ханан дээр сая гаруй бохь наасан байдаг гэж тооцжээ.

“Бохин хана” гэж алдаршсан энэ газарт гадна, дотны жуулчид ирэх дуртай болоод байсан бөгөөд энд ирсэн хүмүүс бохиноос гадна өөрсдийн гэрэл зураг, нэрийн хуудас зэрэг дурсгалтай эд зүйлсээ үлдээдэг юм байна.

Вашингтон мужийн Сиэтл хотын “БОХЬ ХАНА” 02

Зарим нь ханан дээр наасан бохин дээрээ үг бичих, зүрхэн хэлбэртэй болгож наажээ. 20 жилийн турш хананд наалдсан бохинуудыг салгахын тулд халуун уур ашиглаж хайлуулах юм байна.

Вашингтон мужийн Сиэтл хотын “БОХЬ ХАНА” 03

Дараа нь даралттай усаар шүршиж цэвэрлэхээр төлөвлөжээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.