06/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

БГД-ийн Эрүүл мэнийн төв “хөнгөвчлөх эмчилгээний тасаг”-тай боллоо

Манай улсад анх 2005 онд Хавдар судлалын үндэсний төвд 16 ортой хөнгөвчлөх, хими эмчилгээний тасаг нээгдэж байсан.

Харин хоёрдахь тасаг /2018.11.05/-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 10 ортойгоор нээгдлээ.

Уг тасагт хорт хавдрын эсрэг хими эмчилгээ, хавдраар өвдсөн иргэдэд шинж тэмдгийн эмчилгээ асаргаа сувилгаа хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх юм байна.

“Хавдаргүй монгол” сангаас 2016 онд БГД-ийн Эрүүл мэндийн төвд хоёр ортой өрөөг тохижуулж өгсөн бөгөөд 10 ортой тасаг болгон өргөжүүллээ.

Уг тасагт хавдар, хөнгөвчлөх эмчилгээний эмчээр найм дахь жилдээ ажиллаж буй мэргэжлийн хоёр эмч, гурван сувилагч, нэг асрагч ажиллах юм байна..

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.