06/11/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монголын сахалтай залуус САЙН ҮЙЛС хийлээ

Дэлхий нийтээр арваннэгдүгээр сарыг “No Shave November” буюу сарын турш сахал үсээ хусалгүй арьсаа амраадаг сар болгон өнгөрүүлэх болоод 15 дахь жилтэйгээ золгож байна.

Түүнчлэн тухайн сард сахал хусах бүтээгдэхүүнд зарцуулдаг мөнгөө хорт хавдрын эсрэг санд хандивладаг уламжлалтай.

“Монголын сахалтай залуус” төрийн бус байгууллага уг уриалгад нэгджээ.

Тодруулбал, “No Shave November”-ийг тохиолдуулан Монголын сахалтай залуус нэгдэн орлогоо хүүхдийн хорт хавдрын эсрэг санд хандивлахаар болсон байна.

Хандивын үйл ажиллагааг Монголын сахалтай залуус хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр зочидтой сонирхолтой яриа өрнүүлэхийн зэрэгцээ чөлөөт тоглоом, тэмцээн уралдаан зохион байгуулах ажээ. Өдөрлөгт сахалтай сахалгүй хүн бүр хүрэлцэн ирэх боломжтой.

Үйл ажиллагаа энэ сарын 10-ны 19.00 цагт “Gandan View”-д болох юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.