2018.11.06 · niitlelch.mn (Archiv) · Архив

Эрсдэлт бүлгийн иргэдийг илрүүлж, үзлэгт хамруулав

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр оронгүй тэнэмэл гэгдэх архины хэт хамааралтай болон хараа хяналтгүй, гуйлга гуйдаг, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг насанд хүрээгүй хүүхдүүд,

гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй иргэдийг дүүргийн хэмжээнд илрүүлэх нэгдсэн арга хэмжээ боллоо.

Энэ арга хэмжээгээр тус БГД-ийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж,

карт нээн шинжилгээнд хамруулан шаардлагатай иргэдийг хяналтанд авч 3 дахь шатлалын эмнэлгийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаа.

Тус эрүүл мэндийн үзлэг оношлогоонд нийт 98 иргэн хамрагдсан байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.