16/02/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Парламент ажлын 85 өдөр чуулжээ
Linked automatically by name · ⚑ Report an error
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 3-нд нээлтээ хийж, 2017 оны хоёрдугаар сарын 10-нд завсарласан билээ. МАН-ын үнэмлэхүй олонх бүтэцтэй парламент ажлын 85 өдөр чуулжээ. УИХ-ын нэгдсэн хуралдаан 34 удаа болж, Байнгын болон дэд хороод 140 удаа хуралдсан байна.
Намрын ээлжит чуулганаар бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай гурван хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталжээ.
Ингээд Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2017.02.16 Пүрэв/ 11.30 цагаас “В” танхимд хэвлэлийн хурал зохион байгуулж, УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулж, мэдээлэл хийхээр болсон байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.