06/11/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Энэтхэгийн далайн 4.8 метрийн гүнд зочид буудал сүндэрлэв
Дэлхий ертөнцийн хаа нэгтээ гайхамшигт бүтээн байгуулалтууд шил даран сүндэрлэсээр.
Мальдив улсын Итаа арлын эрэгт Энэтхэгийн далайн 4.8 метр гүнд усан доорх зочид буудал нээгдсэн байна.
Энэ нь Конрад Мальдивс компани 15 сая ам.доллароор босгосон бөгөөд хоёр давхар цогцолбор усан дор сүндэрлэж буй аж.
Далайн гүн дэх СУВД зочид буудал
“Мурака” буюу нутгийн хэлээр “сувд” гэж нэрлэсэн зочид буудалд нэг хоноход 50 мянган ам.доллар, дөрөв хоноход танд 200 мянган ам.доллар шаардлагатай.
Таван одтой зочид буудал нь хувийн биеийн тамирын заал, чийрэгжүүлэх танхимтай аж.
Далайн гүн дэх СУВД зочид буудал
Зочид буудлын аль ч өрөөнөөс задгай далайг бүхэлд нь тольдох боломжтой бөгөөд мэргэжлийн усанд шумбагчийн тусламжтай задгай далайд гарах боломжтой гэнэ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.