16/02/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Монгол улсын иргэд хар тамхи тээвэрлэж яваад баригджээ
Монгол улсын хоёр иргэн Хятадын хойд хэсэг, хилийн хот Эрээнд хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдсан талаар орон нутгийн гаалийн албаныхан өчигдөр (2017.II.15) “Синьхуа” агентлагт мэдээлжээ.
Хэрэгт холбогдсон гэх Энхжаргал гэгч нь бямба гаригт (2017.II.11) Бээжингээс Улаанбаатар хүрэх галт тэргэнд гар тээшиндээ 72.57 грамм метамфетамин зөөвөрлөн авч яваад цагдаа нарт баригджээ. Түүнчлэн Эрээн хотын гаалийн хяналтынхан мөн өдөр (2017.II.11) Монголын иргэн Нямжав гэгчийг 53.65 грамм метамфетамин, 0.84 грамм хар тамхины ургамал зөөвөрлөн авч явсныг илрүүлэн баривчилсан гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.